Сангийн сайд Ч.Улаан: ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР “ГАЛТАЙ ТОРХ” ХҮЛЭЭН АВСАН Ч ТАТВАР НЭМЭЭГҮЙ ЦААШДАА Ч НЭМЭХГҮЙ...

Нэмэгдсэн: 2013-04-27

Сангийн сайд Ч.Улаан: ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР “ГАЛТАЙ ТОРХ” ХҮЛЭЭН АВСАН Ч ТАТВАР НЭМЭЭГҮЙ ЦААШДАА Ч НЭМЭХГҮЙ...

Шинэчлэлийн засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн лхагва гаригт Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд сэтгүүлчидтэй уулзалт ярилцлага хийж, тэдний  сонирхсон асуултанд нээлттэй ярилцдаг жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Өнөөдрийн ярилцлагын зочноор Сангийн сайд Ч.Улаан оролцлоо.
  ....Төсөв санхүүгийн шинэчлэл нь Шинэчлэлийн Засгийн Газрын бодлогын суурь шинэчлэл юм... хэмээн тодотгон яриагаа эхэлсэн Сангийн сайдын  мэдээлэл олон сэтгүүлчдийн асууж тодруулахыг хүсэж байсан олон олон асуултуудын хариултыг багтаасан чухал мэдээлэл болсон.Сайд:
  Төсвийн тэнцэл 600 тэрбум төгрөгийн алдагдалтай, төсвийн орлого 1 их наяд 500 сая төгрөгөөр тасалдсан , инфляци 15 хувьтай, төлбөрийн тэнцэл  160 орчим сая долларын алдагдалтай, Хүний хөгжил сан 1 их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй, хөөсөн зарлагатай, зарлага орлогын тэнцвэр алдагдсан эдийн засгийг, Шинэчлэлийн Засгийн газар хүлээж авсан. Иймд эрс шинэчлэл хийх шаардлага гарч, энэ бүхнийг засах хэвийн голдиролд оруулахын төлөө ажиллаж байна. Хамгийн гол нь Шинэчлэлийн Засгийн газар ч, Сангийн яам ч тэр төсөв санхүүгийн нээлттэй ил тод орчныг бий болгож эргээд иргэд ард түмний хяналтыг тогтоохын төлөө ажиллаж байгаагаа  тодруулан  хэлж байлаа.
  ...Орон нутгийн төсвийг боломжийн хэмжээнд нэмэгдүүлснээр орон нутагт эрх мэдэл нэмэгдэж түүнийг дагаад иргэдийн төсвийнхээ зарцуулалтанд хяналт тавих тогтолцоо ч сайжирч  нийгмийн идэвх нь нэмэгдэж байгааг Улаан сайд хэллээ. Өмнөх оны  байдлуудтай харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт буурсан,талаар сэтгүүлчдийн асуултанд тэрбээр:
  -Олны бодож байгаагаар,гадаадын хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар ингэж буурсан хэрэг биш ...уул уурхайн салбарын хөрөнгө  оруулалтыг  харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх зорилгоор  тогтвортой байдал,хөрөнгө оруулалт болоод бүтээгдэхүүн хуваах гэрээг боловсронгуй болгох  Засгийн газрын зорилт байгааг тайлбарлаж байсан. ”Толгойнуудын” тухайд олон эргэлзээ бүхий, нийгмийг хилэгнүүлсэн баримт дэлгэгдэж байгаад  анхаарч ажиллан  гэрээнүүдтэй нэг бүрчлэн нягталж байгаагаас зарим нэг компаниудын үйл ажиллагааг зогсоож, 4 сайдын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг томилогдон ажиллаж  байгааг хэллээ. Энэ мэт сэтгүүлчдийн асуусан олон асуултанд сайд хариулж  уулзалт ярилцлага өндөрлөлөө. Сангийн сайд Улааны сэтгүүлчидтэй уулзах энэ уулзалтанд 200 гаруй, гадаад дотоодын олон хэвлэл мэдээлийн байгууллагын ажилтан сэтгүүлчид оролцож  сонирхсон олон асуултандаа хариу авлаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл