Өнөөдөр Дэлхийн стандартын өдөр тохиож байна

Нэмэгдсэн: 2014-10-14

Өнөөдөр Дэлхийн стандартын өдөр тохиож байна

Дэлхийн олон оронд жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн стандартын өдөр” болгон тэмдэглэсээр иржээ. Манай улс 1979 онд Олон улсын стандартчиллын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн байна. Манай улс энэ жил дэлхийн стандартын өдрийг “Стандарт ижил тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлж байна” гэсэн уриан дор тэмдэглэж байна.

Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан Монгол улсад Стандартчилал хэмжилзүйн тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Б.Цэцэгмааг Стандартчилал хэмжил зүйн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнаж, Ч.Батхүүг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнаж урамшууллаа.