Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн шинэ дулааны станц болон гудамж төслийн ажлын явцтай танилцлаа

Нэмэгдсэн: 2014-10-14

  Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн шинэ дулааны станц болон гудамж төслийн ажлын явцтай танилцлаа
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гудамж төсөл Увс, Архангай, Хэнтий аймагт хэрэгжиж байгаа бөгөөд манай аймагт нийтдээ 8,5 км авто зам тавигдахаас энэ жил 3,2 км зам тавьж 10-р сарын 25 гэхэд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Үүнээс 2,1 км зам худалдааны гудамж, 640 метр нь шинэ дулааны станцын араар баригдаж байгаа шинэ зам, Цогцолбор 1-р сургуулийн арын уулзвараас Худалдааны гудамжны уулзвар хүртэлх 500 метр автозам тавих юм.