“Музей-90” гэрэл зургийн үзэсгэлэнд оролцов

Нэмэгдсэн: 2014-10-03

Монгол Улсад музей байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний музей хамтран “Музей-90” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулж, 9 дүгээр сарын 25-ны өдөр нээлтээ хийлээ. 

Энэхүү үзэсгэлэнд ТЕГ-ын Тусгай архиваас НАХЯ-ны музей байгуулагдсанаас өнөөг хүртэлх үеийн музейн үйл ажиллагааг харуулсан гэрэл зургуудыг дэлгэж, олонд сонирхуулав. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл