ОХУ-ЫН ШҮЛХИЙ ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нэмэгдсэн: 2014-09-19

 ОХУ-ЫН ШҮЛХИЙ ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

ОХУ-ЫН ШҮЛХИЙ ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

(2014 оны эхний 06 сарын байдлаар)

ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны мэдээгээр энэ оны эхний 6 сарын байдлаар тус улсад А хэвшлээр үүсгэгдсэн 2, О хэвшлийн 8, БНХАУ-д А болон О хэвшлээр үүсгэгдсэн тус бүр нэг удаагийн шүлхийн тохиолдол оношлогдсон. Шүлхий нь ОХУ-ын Байгалийн чанадх мужийн Прингуни районд 2, Ононский районд нэг, Приморский хязгаарын Спаскийн районы долоон тосгонд 7 удаагийн тохиолдол тус тус бүртгэгдсэн бол 9 тохиолдол нь одоо болтол үргэлжилсээр байна. Өнгөрсөн онд ОХУ-ын 5 бүс нутагт (Кабардин Балкар, Карачаева Черкесын Бүгд найрамдах улс, Краснодар, Амур, Байгалийн чанадх хязгаар), нийт 21 удаагийн тохиолдол бүртгэгдсэнээс бүгд А хэвшлээр үүсгэгдсэн бол 2014 оны эхний 6 сарын байдлаар 2 бүс нутагт (Амур, Байгалийн чанадх хязгаар) нийт 10 тохиолдол гарсаны 2 нь А, 8 нь О хэвшлээр тус тус үүсгэгджээ. 

 

 ОХУ-ын Байгалийн чанадх мужийн Ононский районы Кулусутай тосгонд А хэвшлээр үүсгэгдсэн шүлхийн тохиолдол нь Дорнод аймагтай залгаа бүс нутагт гарсан байна. Тус тосгонд үхэр 2009, хонь, ямаа 2711, гахай 92 байсан бол шүлхийн анхны тохиолдол 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхний голомт бүртгэгдэж 5 толгой үхэр өвчилсөн, хорио цээр, мал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хөдөлгөөнийг хянах, ариутгал халдваргүйжүүлэлт, өвчилсөн малыг устгах хувилбарт арга, вакцинжуулалтыг хэрэгжүүлж байгаа тухай ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албанаас ДМАЭМБ-д мэдээлсэн.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл