ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ДЭЛХИЙ ДАХИНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ
ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ДЭЛХИЙ ДАХИНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ДЭЛХИЙ ДАХИНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ

(2014 ОНЫ ЭХНИЙ 5 САРЫН БАЙДЛААР)

ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны харьяа Бүх Оросын мал амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны төвийн (ВНИИЗЖ) мэдээлэл задлан шинжилгээний төвөөс гоц халдварт өвчний дэлхий дахины эхний 5 сарын нөхцөл байдлын мэдээг гаргажээ. Энэхүү мэдээгээр эхний 5 сарын байдлаар гоц халдварт өвчний 272 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол өмнөх саруудад гарсан 91 голомт устаагүй үргэлжилсээр байна. 

ОХУ-ын Смоленск мужийн 2 тосгонд Африкын гахайн мялзан, Приморскийн хязгаарт шүлхийн 2 тохиолдол тус тус бүртгэгджээ. Түүнчлэн Зимбабе улсад 3, Тунис улсад 46 удаагийн шүлхийн бүртгэгдэв.  Галзуу өвчний нэг тохиолдол Грект, бол өнгөрсөн 05 дугаар сард Тайванд улсад галзуугийн 18, өндөр болон сул хоруу чанартай шувууны томуугийн тус бүр нэг тохиолдол тэмдэглэгдсэн. 

Израйль улсад шувууны Ньюкасль өвчний 6, Италид хэл хөхрөх өвчний 3 тохиолдол гарсан нь батлагджээ. Мөн Турк улсад үхрийн арьсны зангилаат үрэвсэл (Lumpy skin disease)62 голомт, БНХАУ-д бог малын мялзан өвчний 89 голомт, сул хоруу чанартай шувууны томуугийн таван тохиолдол тус тус бүртгэгджээ.

Латин америкын Панам улсад адуун энцефаломиелитын 6 тохиолдол гарсан бол Африкын адууны мялзангийн хоёр тохиолдол Мозамбик улсад гарчээ.  Өмнөд Африкын Бүгд найрамдах улсын Мал эмнэлгийн албаны мэдээгээр Африкын адууны мялзангийн 18 удаагийн дэгдэлт энэ оны 05 дугаар сарын эхээр гарчээ. 

Өмнөд Солонгост өндөр хоруу чанартай шувууны томуугийн 3, АНУ-д цэврүүт үрэвсэлийн нэг, Грек улсад хонь, ямааны цэцгийн хоёр тохиолдол, Бразил улсад үхрийн тархины эд сархиагтах өвчний нэг, Латви улсад гахайн сонгомол мялзангийн хоёр тохиолдол тус тус бүртгэгджээ.

Оман улсад ойрх дорнодын амьсгалын хам шинж өвчний таван тохиолдол анх удаа оношлогдсон бол Мексике улсад гахайн диарей өвчний 83 голомт, Ботсван, Хорват улсад боом өвчний тус бүр нэг удаагийн тохиолдол бүртгэгдэв.

Мэдээллийн эх сурвалж: ОХУ-ын мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны харьяа Бүх Оросын мал амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны төвийн(ВНИИЗЖ) мэдээлэл задлан шинжилгээний төв 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ