ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН” АЯНЫ ХҮРЭЭНД ШИНЖИЛГЭЭНИЙ БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТСИЙН ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
“ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН” АЯНЫ ХҮРЭЭНД ШИНЖИЛГЭЭНИЙ БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТСИЙН ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Тус хэлтсээс аяны хүрээнд дараах зөвлөмжийг боловсруулан холбогдох байгууллагад тараах ажлыг зохион байгууллаа.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд өдөрт криминалистик, шүүх эмнэлэг, шүүх эдийн засгийн 160 орчим шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг. Эдгээрийн 40 гаруй хувь нь хүний биед хийдэг гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ юм.  Гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийлгэхээр ирсэн шинжлүүлэгчид учирдаг хүндрэл, бэрхшээлийг багасгах зорилгоор ШШҮХ-ийн Шинжилгээний бүртгэл, мэдээллийн хэлтсээс шинжилгээ хийлгэх тогтоолд хавсаргах "Зөвлөмж" боловсруулж нийслэлийн дүүргүүдийн Цагдаагийн хэлтсүүдэд хүргүүлсэн. Энэ ажлын үр дүнд шинжилгээ хийлгэхээр ирж буй шинжлүүлэгч "Зөвлөмж"-д заасан материалуудыг бүрдүүлэн авчирч байгаа нь шинжлүүлэгчид тулгардаг хүндрэлийг тодорхой хэмжээгээр багасгаж байгаа юм.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН


[← Буцах]

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ