ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН” АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
“ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН” АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн “ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН” аяны хүрээнд иргэдэд чиглэсэн, нийгэмд тустай, бүтээлч олон ажлыг зохион байгуулан ажиллаа. Тус аяны хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тамгын хэлтэс, Тусгай шинжилгээний хэлтэс, Эдийн засгийн шинжилгээний хэлтэс, Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс, Стратеги хөгжлийн бодлогын хэлтэс, Санхүү төлөвлөлтийн тасаг,  Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын тасгийн алба хаагчид нэгдэн Сонгинхайрхан дүүрэгт байрлах “Улаан чулуут”-ын хогийн цэг дээр ажиллаж амьдралаа залгуулдаг 1000 гаруй иргэдийн 70 орчим 2-5 насны хүүхдүүдэд сэтгэлийн хандив, тусламж үзүүллээ. Тус хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй хогийн цэг дээр эцэг эхийн хамт байдаг ба “Харилцааны хөгжил төв” ТББ тэдгээр хүүхдүүдэд энэрлийн гараа сунган “Нарны хүүхдүүд” сургалтын төвийг байгуулж тохижилтын ажил явагдаж байгаа бөгөөд одоогоор 2 гэр барин хүүхдүүдийг асарч, гэр цэцэрлэгт хамруулан хичээл зааж, хооллож тусалж дэмжиж байна. Бид уг ТББ-тай хамтран ажиллаж хүүхдүүдийн сурч боловсрох аюулгүй орчныг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэн хашааны голын төмөр хаалгыг үйлдвэрийн газарт хийлгүүлж байна.  Мөн тэдгээр хүүхдүүдэд хүнсний зүйлс, ариун цэврийн хэрэглэлүүд, гарын бэлэг зэргийг хандивлан өгөв.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ