ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ӨӨР ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ.
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ӨӨР ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ.

Нээлттэй хаалганы өдрөөр тус хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсгийн шинжилгээний лабораториос иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дараах үйлчилгээг үзүүлэх гэж байна. Үүнд:
Галт зэвсгийн тухай хуулийн дагуу шинээр галт зэвсэг худалдан авсан иргэн, хуулийн этгээд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Галт зэвсгийн лабораторийн хошуу хонгионы нэгдсэн санд бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлнэ.
- Иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол байгууллагын гэрчилгээ
- Бүртгүүлэх галт зэвсэг (зэвсгийг хадгалах уут савны хамт)
- Галт зэвсгийн 2 ш сум (хоёр болон хосолмол гол төмөртэй бол гол төмрийн тоогоор 2 ширхэг сум)
Жич: Байлдааны тусгай зориулалтын сумаар буудлага хийхгүй (хуяг нэвтлэгч, шатаагч, гэрэлт сум) 
Хугацаа: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төв байранд 2014 оны 9 дүгээр сарын 13-ны Бямба гарагт 09:00-17:00 цагийн хооронд ажиллана. Бусад өдөр хуваарийн дагуу ажиллана.
Анхаарах зүйл: Иргэд, аж ахуйн нэгж байгууллага бүртгүүлэхээр ирэхдээ буудлага үйлдэх шинжээчийн заавраар галт зэвсгийг хадгалах савнаас гаргах ба бусад тохиолдолд гаргахыг хориглоно.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ