ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
БНСУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМТАЙ ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО.
БНСУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМТАЙ ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО.

Хууль Зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, БНСУ-ын Хууль зүйн яам болон Күүкмин Их сургууль, Солонгосын эрх зүйн боловсролын төвтэй хамтран “БНСУ-ын ба Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо: Эрүүгийн эрх зүйн процесс дахь тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2014 оны 8 дугаар сарын 29-ны Баасан гарагт зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд Монголын болон БНСУ-ын Эрүүгийн эрх зүйн салбарын эрдэмтэн судлаачид, прокурор, хууль сахиулах байгууллагын төлөөлөл оролцож, тус салбарт хүний эрхийг хангах чиглэлээр хийгдэж буй шинэтгэлийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. 
Уг бага хуралд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Очирбат оролцлоо. Ийнхүү олон улсын хүний эрхийн стандарт, чиг хандлагад нийцсэн өөрийн орны өвөрмөц онцлог бүхий Үндэсний эрүүгийн эрх зүйн тогтолцоог хөгжүүлж буй хоёр орны хувьд харилцан туршлага солилцох боломжийг олгохын зэрэгцээ өнөөгийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн нь чухал үр дүнтэй байлаа.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ