ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛНО.
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛНО.

Хууль зүйн яам салбарынхаа харъяа агентлаг, байгууллагуудыг хамарсан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” –ийг 2014 оны 9 дүгээр сарын 13-ны  Бямба гарагт Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

Уг өдөрлөгөөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба үүнд иргэдийн гарын мөрийн дардсыг тусгай зориулалтын тосоор бэхжүүлэн авч дурсгал болгон үнэ төлбөргүй өгч үйлчлэх,  хуурамч бичиг баримтыг илрүүлэх хэт ягаан, хэт улаан богино долгионы аппаратаар хуурамч мөнгөн дэвсгэртийг таниулах ажил, цусны бүлэг тодорхойлох шинжилгээг иргэдэд үнэ төлбөргүй хийх  зэрэг олон ажлыг төлөвлөөд байна. Мөн энэ өдөр байгууллагын үйл ажиллагаа болон алба хаагчтай холбогдох иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч ажиллана.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ