ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“Дээлтэй Монгол-2014” наадамд Хан-Уул дүүрэг 3 дугаар байранд шалгарлаа
“Дээлтэй Монгол-2014” наадамд Хан-Уул дүүрэг 3 дугаар байранд шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/437 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын А/224 дүгээр захирамжаар Монгочуудын уламжлалт өв соёлыг дэлхийд суртчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний бахархлыг төрүүлэх зорилгоор  “Дээлтэй Монгол-2014” наадамыг 2014 оны 7-р сарын 13-ны өдөр Чингис хааны талбайд зохион байгууллаа.

Тус наадамд дүүргийн Засаг Даргын Тамгын газрын болон дэргэдэх  хэлтэс, албад болон 16-н хорооны 980 гаруй ажилтан албан хаагч, иргэд оролцлоо. Нийслэлийн 9 дүүрэг оролцсоноос Хан-Уул дүүрэг 3-р байр эзэлж, “Хамт олноороо идэвхитэй оролцсон байгууллага”-аар дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, “Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч”-оор 8 дугаар хорооны иргэн тус тус шалгарлаа.

ХУД ЗДТГ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ