ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“Наадам сэрэмжлүүлэг” тусгай арга хэмжээг зохион байгууллаа
“Наадам сэрэмжлүүлэг” тусгай арга хэмжээг зохион байгууллаа

 Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс үндэсний их баяр наадмын үед гэмт хэрэг захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Наадам-сэрэмжлүүлэг” тусгай арга хэмжээг тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 2014.07.04-2014.07.14-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга тус бүрт халаасны хулгай болон авто машины эд зүйл алдагдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг самбарыг бэлтгэн байрлуулж, жуулчдад зориулсан сэрэмжлүүлэг, наадмын хөтөлбөрийг бэлтгэсэн гарын авлагыг бэлтгэж сэрэмжлүүлэг хуудас 500 ширхэг, гарын авалга 200 ширхэгийг хэвлүүлэн тараан ажилласан байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 17,18-р хаалганы орчимд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд зөвлөгөө өгөх, иргэдээс санал хүсэлт хүлээн авах, гадаадын иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор  хөдөлгөөнт постыг ажиллуулан гадаад хэлний мэдлэгтэй 2 алба хаагчийг ажиллуулж эцэг эхээсээ төөрсөн 42 хүүхдийн мэдээ мэдээлэл хүлэн авч зарлан мэдээллэж, 87 жуулчинд тусламж үзүүлэн ажиллажээ. Түүнчлэн халаасны хулгай, авто машины эд зүйл алдагдах гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг бэлтгэн чанга яригч болон электрон самбараа нийт 620 удаагийн давтамжтайгаар иргэдэд хүргэж ажилласан байна.

ХУД ЗДТГ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ