ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Мэндчилгээ
Мэндчилгээ

    Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол тулгар төрийн 2223 жил, Их Монголын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халуун мэндийг дүүргийнхээ нийт ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хамт олонд  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийт Хан-Уулчуудын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Нар асгарч хур тэгширсэн найр хөгжиж, хуур уянгалсан Монгол наадам айсуй.
Хан-Уул дүүрэг нь 2014-2016 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон ажиллаж байна. Бид хүүхэд нэг бүрийн оролцоог  дэмжиж, тэдний хэрэгцээнд тулгуурласан мөн бусдын сайн туршлагад суурилcан хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Монголыг хойч үе болсон хүүхдүүдийн маань ирээдүй гэрэлтэй,  нүүрэндээ инээмсэглэлтэй,  аз жаргалаар дүүрэн явах болтугай.
Дүүргийн иргэд та бүхний ажил хөдөлмөрт тань өндөр амжилт, гэр бүлд тань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хан-Уул дүүргийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагууд иргэдэд тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхдээ та бүхний санаа бодлыг ямагт сонсож, нийтийн эрх ашгийн төлөө иргэдтэйгээ хамтран шийдвэр гаргах зарчмыг баримтлан ажиллаж байна. Бид нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг иргэдийнхээ сайн сайхан байдлын төлөө бүрэн чиглүүлж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод нээлттэй байлгаж, иргэд, аж ахуйн нэгж байгууллага хамт олны бүтээлч санал санаачлагыг үргэлж бүх талаар дэмжин ажиллах болно.

Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ

МОНГОЛ ТҮМЭН МИНЬ САЙХАН НААДААРАЙ
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА  Ж.ГАНХУЯГ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ