ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Хан-Уул дүүргийн онцгой байдлаас сэрэмжлүүлж байна
Хан-Уул дүүргийн онцгой байдлаас сэрэмжлүүлж байна

   Цаг уур орчны шинжилгээний газраас авсан цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2014 оны 7 дугаар сарын  нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар усархаг бороо орох төлөв байдалтай байгаа тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар ард иргэд, та бүгдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
1.   Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах

2.   Тэнгэрийн байдал, үүл салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах

3.   Гэр, хашаа саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх

4.   Үерийн аюултай бүс нутгаас нүүх

5.   Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг шуудуу, хашлага барих

6.   Үер усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

7.   Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх

8.   Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах түүнийг гэр бүлийн гишүүн мэддэг байх

9.   Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах

10.   Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах

11.   Өндөр хүчдэл, цахилгаан шугаман дор гэр, сууцаа барихгүй байх   

                                                  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ