ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа үйлчилгээнд хяналт тавина
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа үйлчилгээнд хяналт тавина

 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрдэнэчулуун 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/23 дугаар тушаалаар баталсан “Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хангуулах ажлын төлөвлөгөө”-ний дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн баяр наадмын үеэр ажиллах 17 улсын байцаагчийг томилж, хийх ажлын төлөвлөгөө гаргаж баталлаа. Үүнд:
1. Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаалагдах айраг, хүнсний бүтээгдэхүүнд түүвэрчилсэн шинжилгээ хийх;
2. Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллах хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээний чанар, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдсан эсэхэд хяналт тавих;
3. Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах бохирын цооног бие засах газар зэрэг бусад шаардлагатай цэгт халдваргүйжүүлэлт хийсэн эсэхэд хяналт тавих;
4. Болзошгүй халдвар, хордлого, осол гэмтлийн үеийн бэлэн байдлыг Дүүргийн эрүүл мэндийн байгууллагад шалгаж, зөрчил дутагдлыг арилгуулах;
5. Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд гадны аймаг сумдын мал оруулахгүй байх, хориглосон бүсэд байгаа малыг гаргах;
6. Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй цэгт ил задгай малын худалдаа үйлчилгээ, нядалгаа хийж буй эсэхэд хяналт тавих;
 7. Авто тээвэр шалган нэвтрэх товчоогоор орон нутгаас тээвэрлэгдэн орж ирж байгаа мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний малын эрүүл мэнд, гарал үүслийн баталгаажилтад хяналт тавин ажиллах юм байна.
  ХУД ЗДТГ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ