ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Хан-Уул дүүрэг түүхт 50 жилийн ойгоо угтан бэлэг, тэмдэг(лого) зохиох уралдаан зарлалаа
Хан-Уул дүүрэг түүхт 50 жилийн ойгоо угтан бэлэг, тэмдэг(лого) зохиох уралдаан зарлалаа

     Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой 2015 онд болох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сурталчилгааны бэлэг тэмдэг  болгон ашиглах зорилгоор БЭЛЭГ ТЭМДЭГ /ЛОГО/-г нийт зураач, уран бүтээлчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зарлаж байна.Та бүхэн идэвхитэй оролцоно уу.

Ерөнхий  шаардлага:
Монголын аж үйлдвэрийн ууган гал голомт болох Хан-Уул дүүргийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий  4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас олонгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс бүтээл байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
•   Лого нь  дүүргийн үйл ажиллагаа, онцлогийг тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байна.
•   Хан-Уул дүүргийн үндсэн логотой уялдсан байх бөгөөд, график дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна.
•   Лого нь өндөр нягтралтай (600 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд  тод харагдана.
•   Уралдааны бүтээлээ гүйцэтгэсэн  программын өргөтгөлөөр болон JPEG, GIF өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт info@khanuul.mn  цахим хаягаар ирүүлэх буюу Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны 403 тоот өрөөнд file хэлбэрээр авчирч өгнө.
•   Логоны  дизайн нь хар, цагаан болон өнгөт, өнгөгүй  гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна.
•   Лого нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.
•   Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс  хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол  хүлээн авахгүй.
•   Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
•   Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
•   Оролцогч овог, нэр утасны дугаар, ажлын болон оршин суугаа газрын хаягаа тодорхой бичсэн байх

Хүлээн авах хугацаа:

2014 оны 07-р  сарын 08-наас 08-р сарын 01-ны хооронд
Шалгаруулалт:   

Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, Хан-Уул дүүргийн цахим хуудсаар нийтэд зарлана.
Шагнал:

Хамгийн  шилдгээр шалгарсан нэг бүтээл 1 000 000 төгрөгийн мөнгөн шагналтай. Мөн тусгай байрт шалгарсан 3 бүтээлийг Хан-Уул дүүргийн Засаг даргын шагналаар шагнана.

Уралдааны талаар лавлах утас: 344477, 99064665

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ