ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Дэлхийн зөн ОНХХ-ийн "Хөгжлийн хөтөч-2" аяны хүрээнд спортын 2 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
Дэлхийн зөн ОНХХ-ийн "Хөгжлийн хөтөч-2" аяны хүрээнд спортын 2 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

 Дэлхийн зөн ОНХХ-ийн “Хөгжлийн хөтөч-2” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн спортын хороотой хамтран Спортын 2төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгуулж дүнгээ гаргасан байна. Тус өдөрлөг спортын 2 төрлөөр явагдаж дүүргийн 7 хорооны 104 иргэн хамрагдан хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөснөөс,
Волейболын төрөлд
1-р Байрт 16-р хорооны баг тамирчид
2-р Байрт 8-р хорооны I багийн тамирчид
3-р Байрт 9-р хорооны баг тамирчид хошуучиллаа.
Хөгжөөнт буухиа төрөлд
1-р Байрт Э.Энхманлай ахлагчтай баг
2-р Байрт Н.Мөнх-Цэнд ахлагчтай баг
3-Байрт О.Хосбаяр ахлагчтай багууд хурд, хүч, авхаалж самбаагаараа
бусдыгаа манлайлав.
Спортын өдөрлөгийн  нээлтийн арга хэмжээнд НХХ-ийн дарга .Булган, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ, НХҮ-ний ХАХХ дарга Б.Бадамсүрэн, дэлхийн зөн Хан-Уул-ын ОНХХ-ийн менежер О.Саранцэцэг 7-р хорооны засаг дарга А.Мөнх-Амгалан, 8-р хорооны засаг дарга Ё.Цацралтуяа нар хүрэлцэн ирж оролцсон аж.
                                                                                                 ХУД ЗДТГ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ