ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Хан-Уул дүүрэг "Төгсөлтийн аргачлал" хөтөлбөрийн хүрээнд 60 өрхийн амжиргааг дэмжинэ
Хан-Уул дүүрэг "Төгсөлтийн аргачлал" хөтөлбөрийн хүрээнд 60 өрхийн амжиргааг дэмжинэ

    ДЗОУБ-ын Хан-Уул ОНХХ,ХУД-ийн Засаг даргын хамтран хэрэгжүүлж буй өрхийн амьжиргааг дэмжих “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрийн хүрээнд тус Хан-Уул дүүргийн 8-р хороонд 60 өрхийн амьжиргааг дэмжихээр ажиллаж байна.
Тус хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийг идэвхжүүлэх, нөхөрлүүлэх мөн хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож байгаа иргэд,гэр бүлийг урамшуулах зорилгоор зохион байгуулагдсан спорт өдөрлөгт дүүргийн 8-р хорооны Г.Алтанцэцэг, Ж.Жаргалсайхан, Ж.Өлзийхутаг, Д.Цэцгээ, Д.Жүгдэрбурам ахлагчтай 5 бүлгийн гишүүд идэвхтэй оролцож гар бөмбөгийн холимог багийн тэмцээнд тус хорооны Өлзийхутаг ахлагчтай 2-р баг 2-р байр эзэлж мөнгөн медаль, гэр бүлийн буухиа тэмцээнд н.Мөнхцэнд ахлагчтай баг 2-р байр эзэлж мөнгөн медаль тус тус хүртлээ. Медалийн тоогоор тус хороо тэргүүлж шилжин явах цомын эзэн боллоо.
                                                           

                                                                                                     ХУД ЗДТГ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ