ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн бүсийн харилцан суралцах 2-р семинар боллоо
“Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн бүсийн харилцан суралцах 2-р семинар боллоо

 МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар,Швейцарийн хөгжлийн агентлаг,Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн бүсийн харилцан суралцах 2-р семинар Төв аймгийн Зуунмод суманд 2014.06.26-27 ны өдрүүдэд боллоо. Семинарт төсөл хэрэгжиж буй загвар 7 сум, хороодод иргэдийн оролцоог хангаж буй сайн туршлага, сургамжийн талаар харилцан суралцах зорилгоор зохион байгуулагдлаа. Тус семинарт Хан-Уул дүүргийн 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа, нийгмийн ажилтан Д.Амгалан, иргэний танхимын ажилтан С.Мөнх-эрдэнэ, 8,13,14 хороог хариуцсан орон нутгийн зохицуулагч С.Батбаяр,хорооны иргэн В.Цэцэгсайхан,Ч.Түвшинжаргал нар оролцож харилцан туршлага солилцсон байна.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ