ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“ХУУЛЬЧДЫН ӨДӨР" нээлттэй өдөрлөгт оролцлоо.
“ХУУЛЬЧДЫН ӨДӨР" нээлттэй өдөрлөгт оролцлоо.

Монголын “Хуульчдын өдөр” өнөөдөр тохиолоо.

Тус өдрийг тохиолдуулан хууль зүйн салбарын шинэтгэл болон өнөөгийн байдлын талаар олон нийтэд мэдээлэл хүргэж, эрх зүйн хүрээнд хэрэгжиж буй ажлын талаар сурталчлах, олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авч эргэх холбоог сайжруулах зорилгоор Хууль зүйн яамны харъяа байгуулагуудын оролцоотойгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг Хуульчдын талбайд өнөөдөр зохион байгууллаа.

“ХУУЛЬЧДЫН ӨДӨР НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв зэрэг Хууль зүйн яамны харъяа байгууллагууд, Хуульчдын холбоод байгууллагын үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, иргэдэд зориулсан үйлчилгээг ойртуулан, өргөдөл гомдол,санал хүсэлтийг хүлээн авч ажиллаа.

2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ