ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
БНСУ-ын Хаман сумаас Хан-Уул дүүрэгт 4 автомашин бэлэглэлээ
БНСУ-ын Хаман сумаас Хан-Уул дүүрэгт 4 автомашин бэлэглэлээ

 Хан-Уул дүүрэг нь Бүгд Найрамдах Солонгос улсын өмнөд Генгсан аймгийн Хаман сумтай 2011 оноос эгч дүүсийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарыг үсэг зурсан байна. Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр Хаман сумын Засаг дарга Ха Сон Шигийн дэмжлэгтэйгээр гал унтраах зориулалт бүхий 2, түргэн тусламжийн 2 нийт 4 автомашины түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. БНСУ-ын Хаман сумын Засаг дарга Ха Сон Шиг өөрийн биеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт автомашиныг гардуулан өгч цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүслээ. Тус үйл ажиллагаанд Засаг даргын орлогч Д.Азжаргал, орлогч М.Чингүнжав болон дүүргийн Онцгой байдлын дарга А.Дашням, Эрүүл мэндий нэгдлийн дарга Т.Пүрэвчулуун, Дүүргийн нэгдсэн эмнэлэгийн дарга Б.Бааст нар оролцлоо. Эдгээр 4 автомашины 2-ыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс гал түймэртэй тэнцэх ажлын зориулалтаар ашиглах бол үлдсэн 2 автомашиныг дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл болон Нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн үйлчилгээндээ ашиглахаар болсон байна.
Хан-Уул дүүрэг нь БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумтай хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллаж байна.
-төрийн захиргааны албан хаагчдын туршлага солилцох асуудлаар хамтра ажиллаж байна.
-Хөдөө тариалан эрхлэгч хувь хүн, аж ахуй нэгжүүдийн төлөөлөлийг 1 сарын хугацаатай сургалтанд хамруулдаг.
-Хоёр орны ирээдүй хойч болсон хүүхэд багачуудыг "Сурагч солилцооны хөтөлбөр"-т жил бүр хамруулж байна.

                                                        ХУД ЗДТГ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ