ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Зуны цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүллээ
Зуны цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүллээ

 Өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн санаачилгаар Хувилбарт сургалт буюу “Зуны цэцэрлэг”-ийн нээлтийн үйл ажиллагаа Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэг дээр болж өндөрлөлөө. Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Тамгийн газрын дарга Ч.Үнэнбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон 73 дугаар цэцэрлэгийн багш ажилчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Тус дүүрэгт цэцэрлэгт огт хамрагдаагүй 4000 гаруй хүүхэд байдаг бөгөөд эдгээр хүүхдийн 400 гаруй нь өнөөдөр ийнхүү зуны цэцэрлэгт хамрагдлаа. Энэ жилийн хувьд нийт 16 цэцэрлэг 17 бүлэгтэйгээр  "Зуны цэцэрлэг"-ийн үйл ажиллагаа явагуулж байгаа бөгөөд бэлтгэл бүлгийн дөрвөөс таван насны хүүхдүүдийг хамруулж байна. Хувилбарт сургалт буюу “Зуны цэцэрлэг”-ийн гол зорилго нь цэцэрлэгт огт хамрагдаж байгаагүй хүүхдүүдийг хамруулах, тэдэнд цэцэрлэгийн орчин нөхцлийг таниулах, сургуульд ороход нь бэлтгэх, зорилтот өрх буюу амьдралын баталгаажих түвшнээс доогуур өрхийн хүүхдүүдийг хамруулах, залуу эцэг эхчүүдэд тус болоход оршиж байгаа юм байна. Уг хөтөлбөрөөр хүүхдийн хоолны мөнгө, хэрэгцээт зардлыг Хан-Уул дүүргийн төсвөөс гаргаж байгаа бөгөөд  "Энэ удаагийн хөтөлбөр үр дүнгээ өгвөл ирэх жил улам боловсронгуй болгож хугацааг нь нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллах болно гэж Хан-Уул дүүргийн Тамгийн газрын дарга Ч.Үнэнбат хэллээ.

                                                                ХУД ЗДТГ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ