ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Томоохон компаниудын хүний нөөцийн менежерүүдтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд уулзалт хийлээ
Томоохон компаниудын хүний нөөцийн менежерүүдтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд уулзалт хийлээ

2014 оны 06 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд “Таван богд групп”, “Номин холдинг” ХХК-ны хүний нөөцийн менежерүүдтэй Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Г.Буянхүү, П.Алтанцэцэг, Н.Сандуйжав нар уулзалт ярилцлага хийлээ. Уулзалт ярилцлаганд Таван богд группын 19 менежер, Номин холдинг ХХК-ийн 14 менежерүүд оролцлоо. Мэргэжилтэн Г.Буянхүү Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол сургалт, жижиг дунд үйлдвэрийг дэмжих замаар орон нутагт бий болох ажлын байрыг дэмжих үйлчилгээг иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад чанартай хүртээмжтэй шуурхай үзүүлэх зорилго, ажил олгогчдийг дэмжих арга хэмжээний тухай  танилцуулж, санал бодлоо хуваалцлаа.   
                                                               ХУД ЗДТГ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ