ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтйн талаар 16-р хорооны иргэдэд мэдээлэл хүргэлээ
Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтйн талаар 16-р хорооны иргэдэд мэдээлэл хүргэлээ

Хан-Уул дүүргийн 16-р хороонд Хөдөлмөрийн мэргэжилтэн Д.Нямдолгорын хамт 2014  оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажилласан байна. Тус хороонд ажиллах үеэр хорооны Засаг дарга С.Сарангуатай уулзаж, Хөдөлмөрийн хэлтсээс жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Түүнчлэн тус хорооны хэсгийн ахлагч нарт мэдээлэл өгч, тэдний асууж сонирхсон асуулт, иргэдтэй ажиллахад анхаарах асуудлын талаар зөвлөмж өгсөн байна. Мөн тус хороонд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 8 иргэний үйл ажиллагаатай танилцан Хөдөлмөрийн хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа ажил, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн талаар танилцуулга хийж,  тэдэнд тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцаж, санал бодлыг нь сонсож ажилласан байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж байгаа гол асуудал нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, банкнаас бага хувийн хүүтэй зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа нь эн тэргүүний тулгамдсан асуудал байгаа талаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид учирлаж байлаа.

                                                        ХУД ЗДТГ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ