ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ХАН-УУЛ ДҮҮРЭГ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭ
ХАН-УУЛ ДҮҮРЭГ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭ

Хан-Уул дүүрэг нь 2014-2016 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлаж “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хан-Уул дүүрэг  жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж ирлээ. Өнөөдөр буюу 6 сарын 01-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг дүүргийнхээ Соёлын Ордны гадна талбайд зохион байгуулж хүүхэд багачуудаа баярлууллаа.

 Хүүхдийн баярын үйл ажиллагааг нээж Засаг дарга Ж.Ганхуяг дүүргийнхээ хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлж азжаргал, эрүүл энхийг хүсэн ерөөж баярын үйл ажиллагааг нээлээ.  Баярын үйл ажиллагаанд ХУД-ын Засаг дарга Ж.Ганхуяг болон ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Азжаргал, Засаг даргын орлогч А.Отгонбаатар, Засаг даргын тамгын газрын дарга Л.Үнэнбат нар оролцлоо. Уг баярын үйл ажиллагаанд  “ХАРААЦАЙ” хүүхдийн урлагийн их наадмын шилдэг, авьяаслаг хүүхэд багачууд оролцож үе тэнгийн багачууддаа урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм. Мөн “Хүүхэд бидний мөрөөдөл” цардмал замын гар зургийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийг шагнаж урамшуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.  

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ