ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Хөдөлгөөн-Эрүүл мэнд урт наслалт сэдэвт биеийн тамир, чийрэгжүүлэлтийн нэгдсэн арга хэмжээ боллоо
Хөдөлгөөн-Эрүүл мэнд урт наслалт сэдэвт биеийн тамир, чийрэгжүүлэлтийн нэгдсэн арга хэмжээ боллоо

Чийрэгжүүлэлтийн нэгдсэн арга хэмжээ нь 2014 оны 05-р сарын 27-ны өглөө 07:30-08:30 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг ССАЖЯ-ны харъяа “Спорт бэлтгэлийн төв”, нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороо болон Геронтологийн Үндэсний төв, ахмад настай иргэдийг өргөнөөр хамрууллаа.. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн биеийн тамир, спортын хороо, “Ахмадын хороо”-той хамтран дүүргийн 2, 3, 6, 15,  хорооны нийт 40 гаран ахмадуудыг хамруулж оролцсон аж. ССАЖЯ-ны харъяа Спорт бэлтгэлийн төвөөс арга хэмжээнд цугласан ахмадуудад малгай, алхалт хэмжигч багаж, фудболк зэргийг тарааж Геронтологийн Үндэсний төв ахмад настай иргэдийн артерийн даралтыг үзэн цусан дахь сахарын хэмжээг тодорхойлж оролцлоо. 

                      ХУД ЗДТГ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ