ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Хан-уул дүүргийн 118-р сургууль БНСУ-д туршлага судлах батламжаа гардаж авлаа
Хан-уул дүүргийн 118-р сургууль БНСУ-д туршлага судлах батламжаа гардаж авлаа

 Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яамтай хамтран  багш солилцооны хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлж өнгөрсөн хугацаанд нийт 180 багш хөтөлбөрт хамрагдаад байна. Энэ удаа  манай улсаас 25 багш хөтөлбөрт хамрагдах бөгөөд батламжаа гардаж авлаа. Тодруулбал Ховд, Архангай, Булган, Говь-Сүмбэр, Дундговь, Завхан, Орхон, Төв, Увс аймгаас 10 багш, Улаанбаатар хотоос 15 багш оролцохоор болсон юм. Хан-Уул дүүргийн 118-р сургуулийн гадаад хэлний багш Ю.Дуламсүрэн хамрагдаж батламжаа гардан авсан байна. БНСУ-ын ерөнхий боловсролын дунд сургуулиудад 3 сар ажиллах хугацаандаа сурган хүмүүжүүлэх арга туршлагаа солонгос багш нартай солилцохын зэрэгцээ БНСУ-ын соёл, хөгжил дэвшилтэй танилцах юм.

                                                                                       ХУД ЗДТГ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ