ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” сувилагчдын зөвлөгөөн боллоо
Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” сувилагчдын зөвлөгөөн боллоо

Монгол улсын ЭМЯ-наас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” Хан-Уул дүүргийн ИТХ-аас “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласан зорилтот жилийн хүрээнд дүүргийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтүүдтэй санал солилцож, эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлаар ХУЭМН, ХУНЭ, ӨЭМТ, Туул тосгоны эмнэлэг, Хүүхдийн 4 дүгээр сувилалын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд дүүргийн Соёлын ордонд өнөөдөр зөвлөгөөн хийлээ. Зөвлөгөөнийг дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс,Эрүүл мэндийн нэгдэл, дүүргийн Нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгууллаа. Уг зөвлөгөөнийг эх хүүхдэд үзүүлэх сувилахуйн  тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор хийж байгаа юм байна. Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас эх хүүхдийг эрүүл мэндийг дэмжих зорилгоо хэд хэдэн ажил зохион байгуулсны нэг нь дээрх зөвлөгөөн болж байна. Сувилагчдын зөвлөгөөнд зочид төлөөлөгчидөөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Сувилагч,эмнэлгийн тусгай мэргэжилтний сургалтын хөтөлбөрийн хөгжил, хяналт, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Тунгалаг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Сувилахуйн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Сонгиносүрэн, ХУД-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, ХУЭМН-ын дарга Т.Пүрэвчулуун болон эмч, сувилагчид  хүрэлцэн ирсэн байлаа.

                                                                             ХУД ЗДТГ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ