ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“Солонгос-Монголын шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн 2014” боллоо
“Солонгос-Монголын шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн 2014” боллоо

   Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэг Хан-Уул дүүргийн ЗДТГ-тай хамтран “СОЛОНГОС-МОНГОЛЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН 2014” арга хэмжээг “МИШЭЭЛ ЭКСПО” төвд өнөөдөр зохион байгууллаа.Уг үзэсгэлэн яармагт УИХ-ын гишүүн Б.Наранхүү, ГХЯ-ны сайд Л.Болд, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Л.Чингүнжав, орлогч Д.Азжаргал, МУИС-ын захирал болон Солонгос улсын төлөөлөгч нар оролцож тууз хайчлах ёслолын үйл ажиллагаа боллоо.  Энэхүү үзэсгэлэн нь Солонгос Монголын эдийн засгийн харилцааг идэвхижүүлэх, хоорондоо туршлага солилцох, мэдээлэл түгээх зорилготой юм. Дашрамд хэлэхэд үзэсгэлэнд Монгол Солонгосын нийт 100 гаруй байгууллагууд оролцож өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчилж байна.

                                                                                ХУД ЗДТГ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ