ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Говь-Алтай, Завхан, Архангай аймгийн хуулийн байгууллагын албан хаагчдад сургалт явуулав.
Говь-Алтай, Завхан, Архангай аймгийн хуулийн байгууллагын албан хаагчдад сургалт явуулав.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Х.Өлзийбаяр 2014.04.19-нөөс 27-ны өдрүүдэд Говь-Алтай, Завхан, Архангай  аймгийн Шүүхийн шинжилгээний алба, Завхан аймгийн Тосонцэнгэл, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцав.

Мөн Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Очирбат, Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн дэд дарга, цагдаагийн ахлах дэслэгч Х.Батбаяр, Тусгай шинжилгээний хэлтсийн Биологийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа О.Болдбаатар нар дээрх аймгуудын Цагдаагийн газар,хэлтэс, Шүүх, Прокурорын алба хаагчдад криминалистик, шүүх эмнэлэг, биологи, ДНХ, бактериологи, хими, физикийн шинжилгээгээр шийдвэрлэх асуудлууд, Шинжилгээний бүртгэл, мэдээллийн хэлтсийн үйл ажиллагааны талаар сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулав.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ