ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдөр”-тэй болов
“Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдөр”-тэй болов

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс Монгол улсын ерөнхийлөгчийн 2007 оны 97-р зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 13 дугаар албан даалгавар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ болон “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдөр”  болгох талаарх хүсэлтийг ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуягт гаргажээ. Энэ хүрээнд Засаг даргын 2014 оны 04-р сарын 15 өдрийн а/107 тоот захирамжийн дагуу сар бүрийн 2-р долоо хоногийн Пүрэв гаригийг Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдөр болгосон байна. Уг захирамжийн дагуу тус цагдаагийн хэлтсээс “Иргэдийн эргүүл” арга хэмжээг 2014 оны 04-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд тус дүүргийн  1,2,3,11,15-р хороодоос 40 урамшилт эргүүл болон ХААИС-аас 20 оюутан оролцож 13.00-17.00 цагийн хооронд 30 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдээс санал хүсэлт хүлээн авч хууль зүйн зөвлөгөөг өгч ажилласан ба нийт 36 иргэний санал хүсэлтийг хүлээн авсан байна.
                                                                                      ХУД ЗДТГ 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ