ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн амжилттай болж өнгөрлөө
Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн амжилттай болж өнгөрлөө

 Архивын ерөнхий газраас “Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 2014 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Зөвлөгөөнд төрийн 35 архив буюу 21 аймаг, нийслэлийн архив; салбар, төрөлжсөн архивын дарга, эрхлэгч болон АЕГ-ын удирдлага,  мэргэжилтнүүд, улсын байцаагч, төвийн эрхлэгч нар оролцлоо.
Энэ удаагийн зөвлөгөөнийг:
1.Архивын салбарын өнөөгийн байдал, шинэчлэл
2.Орчин үеийн архивын чиг хандлага, цахим архив
3.Төрийн болон орон нутгийн архивуудад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам гэсэн чиглэлээр зохион байгуулав.
Эдгээр асуудлын хүрээнд АЕГ-аас төрийн архивуудын 2013 оны үйл ажиллагаанд хийсэн мониторингийн дүн, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийн III үе шатны хэрэгжилтийн явц, 2015 онд зохиогдох Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн тухай, орон нутгийн архивын баримтын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын өнөөгийн байдал, баримтыг цахим хэлбэрт шилжүүлж буй ажлын явц, төрийн архивуудад тулгамдаж буй асуудлуудын талаарх илтгэлийг сонсож, хэлэлцүүлэг явуулж санал бодлоо солилцсон байна.
Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлаар зөвлөмж боловсруулан Засгийн газар, Хууль зүйн яам, аймаг, нийслэлийн ЗДТГ, төв, төрөлжсөн болон салбар архивуудад хүргүүлэхээр тогтлоо.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ