ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Энэ онд Хан-Уул дугуйн замтай болно
Энэ онд Хан-Уул дугуйн замтай болно

МЗХ-ноос хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд дугуйн зам барих ажил энэ жилээс эхэлнэ. Тодруулбал энэ жил Хан-Уул дүүргийн 1, 2, 3 –р хороо, Баянгол дүүргийн 3, 6-р хороогоор унадаг дугуйн зам тавигдахаар болж нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд орсон байна. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд 2014-2016 оны буюу 3 жилийн хугацаанд 186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн зогсоол барихаар төлөвлөж байгаа бөгөөд МЗХ цаашдаа унадаг дугуйн хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, унадаг дугуйн зогсоол байгуулах, унадаг дугуйн үйлдвэр Монголд байгуулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.


САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ