ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ХУД Худалдаа, үйлчилгээний хэлтэс “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэнд оролцлоо
ХУД Худалдаа, үйлчилгээний хэлтэс “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэнд оролцлоо

Нийслэлийн аялал Жуулчлалын газар, Монголын Зочид буудлын холбоо хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн  Мишээл Экспо-д болж өнгөрлөө. Үзэсгэлэнгийн зорилго нь  үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг хангахад оршдог. Энэ удаагийн үзэсгэлэнд  Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс өөрийн хэлтсийн эрхэм зорилго, үндсэн үйл ажиллагаа, тухайн хэлтсээс хариуцсан салбарын чиглэлээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний  танилцуулга, стенд, дүүргийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг танилцуулга, стенд зэргийг гарган, холбогдох гарын авлага, Шинэ бренд-Хан-Уул бренд сэтгүүл зэргээр үзэсгэлэн оролцлоо.

Мөн тус дүүрэгт аялал жуулчлал, зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэг Талын монгол групп, Нью Глори ХХК –иуд өөрийн үйл ажиллагаагаа танилцуулсан  бол  Багро,  НВЦ ХХК,  Жем трейд ХХК өөрийн нэрийн,  шинэ бренд бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцлоо. Найрсаг Улаанбаатар ажил мэргэжлийн уралдаанд Сэлбэ плаза ХХК, Эн Ар Эй ХХК-ийн ажилтнууд тус тус оролцсон юм.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ