ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН УЛААНБААТАР ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН УЛААНБААТАР ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Тус тэмцээн нь 4 дүгээр сарын 06 нд Хан-уул дүүрэгт байрлах Буянт ухаа спортын ордонд явагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Нийслэлийн засаг даргын орлогч Н. Энхцэнгэл, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц. Дамдин, Спортын бэлтгэлийн төвийн Спортын албаны дарга Ж. Тунгалаг, Нийслэлийн БТСХ-ны дарга Ж. Ганболд болон дүүргүүдийн БТСХ-ийн дарга нар хүрэлцэн ирж оролцлоо. Тэмцээнд нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 19 цэцэрлэг авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс төмөр замын 5-р цэцэрлэг нэгдүгээр байр эзэллээ. Хан-уул дүүргээс шалгарч оролцсон 67-р цэцэрлэг 23,6 оноогоор 10-р байрт, 65-р цэцэрлэг 20,4 оноогоор 13-р байр эзэлсэн амжилттай оролцов.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ