ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ХУД-ын 16 дугаар хорооны нэг цэгийн нээлт боллоо
ХУД-ын 16 дугаар хорооны нэг цэгийн нээлт боллоо


  ХУД-ийн 16-р хорооны цогцолбор байранд Швейцарын хөгжлийн агентлагын санхүүгийн дэмжлэгтэйгээр Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төвөөс хэрэгжүүлж буй “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь” төслөөс төрийн үйлчилгээг нийслэлийн алслагдмал хорооны иргэдэд ойртуулах зорилгоор “Нэг цонхны үйлчилгээний төв”-ийг байгуулж өгсөн билээ. Тус хорооны “Нэг цонхны үйлчилгээний төв” нь улсын бүртгэл, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, нотариатын үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Тус НЦҮ-ний төвийг байгуулхад шаардлагатай техник хэрэгсэлд төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас 17,8 сая төгрөг, ХУДЗДТГ-аас 17,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Дүүргийн 16-р хорооны НЦҮ-ний төв нь Засгийн газрын 153-р  тогтоолын дагуу шинээр 4 хороонд байгуулах НЦҮ-ний төвийн 3 дахь нь юм. 2014.03.28-ны өдөр тус хорооны “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийн нээлтийн ажиллагаа болсон юм. Нээлтэнд Швейцарын хөгжлийн агентлагын Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн ажилтан Б.Пүрэвтогтох, Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төвийн дэд захирал П.Баасанжав, ХУДЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл, ХУДЗДТГ-ын хороо хариуцсан мэргэжилтэн Г.Болормаа нар болон ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн дарга Р.Отгонжаргал, ХУД-ийн “Хүүхэд гэр бүлийг дэмжих төв”ийн захирал Д.Ганбаатар нар оролцлоо.


САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ