ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Хан-Уул дүүргийн хороодын хэсгийн ахлагчдыг чадавхжуулах уулзалт зөвлөгөөн боллоо
Хан-Уул дүүргийн хороодын хэсгийн ахлагчдыг чадавхжуулах уулзалт зөвлөгөөн боллоо

   Хан-Уул дүүргийн хороодын хэсгийн ахлагчдыг чадавхжуулах уулзалт зөвлөгөөн 2014оны 03 сарын 29-ны 11 цагт дүүргийн Соёлын төвд боллоо. Уулзалт зөвлөгөөний зорилго нь төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх үүрэг бүхий хэсгийн ахлагч нарыг чадавхжуулах тэдэнд тулгамдаж буй бэрхшээл нэн түрүүнд шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцэх, арга замыг тодорхойлох байлаа. Уулзалтад ХУД-ын Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Засаг даргын орлогч Д.Азжаргал, Тамгын газрын дарга Л.Үнэнбат болон тамгын газрын хэлтэс албадын дарга нар хороодын албан хаагчидтай уулзлаа. Хан-Уул дүүргийн нийт 16 хорооны хэсгийн ахлагч, албан хаагчид оролцсон юм. Мөн энэ үеэр хэсгийн ахлагчдын ёс зүй харилцааны соёлыг дээшлүүлэх зорилгоор Харилцааны ур чадварыг дээшлүүлэх сургалтыг ” Төрийн албаны зөвлөл”-ийг сургалт хариуцсан Мэргэжилтэн Б.Нямсүрэн ирж сургалт зохион байгууллаа. Сургалтаар Төрийн албаны мөн чанар, Харилцаан соёл сэдвээр сургалтыг зохион байгуулж хороодын хэсгийн ахлагчдийг иргэдтэй зөв боловсон харилцах хүнийг сонсох өөрийгөө болон бусдыг хэрхэн ойлгох талаар чадавхжуулах сургалт боллоо.

                                                                              Хан-Уул дүүрэг ЗДТГ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ