ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтын ажиллагаагаа өргөжүүлж , 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд гарын хээний болон генетикийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, баяжуулах, ашиглах ажиллагааг харилцан дэмжих, эмгэг анатомийн хэлэлцүүлэг хийж, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хамтран ажиллах, мэс засал, дурангаар авагдсан эд эсэд шинжилгээ хийж, онош тодруулах, хүнд өвчтэй ялтанд үзлэг, шинжилгээ хийх, онош тодруулах, дүгнэлт гаргах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.

Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Х.Өлзийбаяр, дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Гантулга, Тамгын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Мөнхбаатар,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Ядамдорж, Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Амардорж, Хуулийн хэлтсийн дарга, ахмад Д.Амгалан, нар оролцлоо.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ