ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Шүүхийн шинжилгээний байгууллагын удирдах ажилтны цугларалт, зөвлөлгөөн болж өнгөрлөө.
Шүүхийн шинжилгээний байгууллагын удирдах ажилтны цугларалт, зөвлөлгөөн болж өнгөрлөө.

      Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн баталсан Улаанбаатар хотод хийх сургалт, семинарын нэгдсэн төлөвлөгөөг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын тушаалаар Шүүхийн шинжилгээний байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны 4 хоногийн сургалт, нэгдсэн зөвлөлгөөнийг 2014 оны 02 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулав.

        Зөвлөлгөөнд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга  Ж.Баярцэцэг оролцож Эрх зүйн болон хууль сахиулах байгууллагуудын шинэтгэлийн бодлогын талаар мэдээлэл хийж, үүрэг, даалгавар өглөө.

     Мөн ажил төрлийн холбоо бүхий цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай гэмт хэргийг нотлон тогтоох ажлын үр дүн цаашид анхаарах асуудлын талаар санал солилцов.

      Зөвлөлгөөний үеэр захирлын зөвлөлийн өргөтгөсөн хурлыг хийж, “Шүүхийн шинжилгээний байгууллагын 2013 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн”, “Архангай, Баян-Өлгий аймгийн ШША-ын дарга”-нарын сонсголыг тус тус хэлэлцсэн ба. сургалтын төгсгөлд удирдах ажилтны зөвлөлгөөн хийж “Шүүхийн шинжилгээний байгууллагын 2013 оны үйл ажиллагааны тайлан”-г захирал, цагдаагийн хурандаа Х.Өлзийбаяр тавьж хэлэлцүүлэв.

     Зөвлөгөөнөөс Үзлэг, шинжилгээг батлагдсан стандартын түвшинд хийх, ажлын чанар, шуурхай чирэгдэлгүй үйлчилгээг улсын хэмжээнд жигд хүртээмжтэй үзүүлэхэд бүх шатны удирдлага, нийт бүрэлдэхүүний үйл ажиллагааг чиглүүлж, мэргэжлийн хэлтэс, орон нутгийн шүүхийн шинжилгээний албадын ажлын уялдааг шинэ шатанд гаргах, лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан шинэ санаачилга, арга барил нэвтрүүлэх эрмэлзлэлийг дэмжих, төсөв хөрөнгийг арвилан хэмнэлттэй зүй зохистой зарцуулах, бүрэлдэхүүний сахилга, ёс зүй, ажлын хариуцлага, албаны шуурхай ажиллагааг хангахад тавих дотоодын хяналтыг эрчимжүүлэх, иргэд үйлчлүүлэгчидтэй зөв боловсон харьцах, тэдний өргөдөл, гомдол мэдээлэл бүрийг сайтар судлан шалгаж, буруутай үйлдэл илэрвэл түүний шалтгааныг нарийвчлан тогтоож, арилгахад  хэлтэс, тасаг, албадын дарга нар онцгой анхаарч ажиллаж байх талаар үүрэг чиглэл өглөө.

                                                                                      ТАМГЫН ХЭЛТЭС

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ