Байгууллагын хэмжээнд “Нээлттэй ил тод байдлыг хангах, сургалт, сурталчилгаа, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийттэй харилцах ажлыг хэрэгжүүлэх” ажлын хүрээнд 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр буюу Пүрэв гарагтШүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд 09:00-15:00 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна.
Нээлттэй хаалганы өдрөөр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:
- Тус хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсгийн шинжилгээний лаборатори нь галт зэвсэг эзэмшигчдийн галт зэвсгийн сумны хошуу, хонгионы дээж аван санд бүртгэх, /лавлах утас: 51-266345/
- Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гарын хээний шинжилгээний тасаг нь өдөрлөгт оролцсон иргэдийн гарын хээний дардсыг зориулалтын бэхээр авч дурсгал болгон өгөх, /лавлах утас: 51-264031/
- Зөөврийн “АДИС-ПАПИЛОН” системийг танилцуулах, /лавлах утас: 51-264031/
- Тусгай шинжилгээний хэлтэс нь иргэдийн цусны бүлэг тогтоох шинжилгээг үнэ төлбөргүй хийн тодорхойлох,
- Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтэс нь архивын лавлагаа гаргаж өгөх /лавлах утас: 51-266322/
- Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах /лавлах утас: 51-266342/ зэрэг ажил үйлчилгээг хүргэн ажиллана.
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН