Стандартчилал хэмжил зүйн газар ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр боллоо

Нэмэгдсэн: 2014-02-18

Стандартчилал хэмжил зүйн газар ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр боллоо

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны  ISO 9000 стандартыг хэрэгжүүлэх төлөвлөгөөбатлах тухай” 256 дугаар тогтоолыг үндэслэн 2013 оны 11 дугаар сарын 26–ныСХЗГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдажчанарын удирдлагын тогтолцоог олон улсын ISO 9001:2008 (MNS ISO 2001:2010)  Стандартчилал хэмжилзүйн газар дээр нэвтрүүлэх боллоо.

Энэ ажлын хүрээнд манай байгууллага Стандартчилалын бие төлөөлөгч гэдэг утгаараа тэргүүлэн нэвтрүүлэх зорилт тавьснаар чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг удирдах багийн ажлын хэсэг байгуулагдан,  2 жилийн хугацаанд уг төслийг 4 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Ажлын хэсэгт СХЗГ–ын удирдах түвшний мэргэжилтэнгүүд орсон ба олонулсын стандартчиллын байгууллагтай мэдлэг, туршлагаа солилцон  хамтран ажиллахаар боллоо.

ЧУТ–ны ISO 9001:2008 (MNS ISO 2001:2010) нэвтрүүлснээр төрийн үйлчилгээний үйл ажиллагааг ил тод, нээлттэй,шуурхай, шударга, чанартай, сахилагтай, хариуцлагтай болгох зорилтын биелэлтэнд нэг алхамаар урагшилж байна. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл