ӨМНӨГОВЬ АЙМАГТ АВТОЖИН БАТАЛГААЖУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

Нэмэгдсэн: 2014-02-17

ӨМНӨГОВЬ АЙМАГТ АВТОЖИН БАТАЛГААЖУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

Өмнөговь аймгийн стандартчилал хэмжилзүйн хэлтэс 2014 оны 2 дугаар сарын 12-13 өдрүүдэд уул уурхайн нүүрсний олборлолт, экспортын зориулалтаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ний “Баруун цанхийн” уурхайд, “Эталон хэмжүүр” ХХК-ний суурилуулсан SCS-200  маркын 3 ш автожин, ”Терра-Энержи” ХХК-ний ”Баруун ноён уул“уурхайд, “Нова-тех“ ХХК-ний суурилуулсан SCS-150 маркын 1 ш автожингүүдэд анхдагч баталгаажуулалтынажлыгхийж гүйцэтгэлээ.

Баталгаажуулалтын ажилд автожинг шалгах аргын стандартын  дагуу М2 ангийн 20 кг – 2000 кг хүртэлх үнэлэх нэгж бүхий 70-90 тн –ны  туухай, мөн тус аймгийн нутагт уул ууурхайн ажил эрхлэн явуулж байгаа “Хүннү-ресурс” ХХК-ний “Цант-Уул” уурхайн автожин шалгах зориулалтын М2 ангийн 50 тн туухайг тус бүр ашиглан шалгаж баталгаажуулав.

Баталгаажуулалтын ажилд туухайн жингүүдийг гүйцэтгэгч болон ашиглагч талууд хамтран оролцлоо.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл