ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Шүүхийн шинжилгээний байгууллагын төвийн бүсийн албадын сургалт-зөвлөлгөөн болж өнгөрлөө.
Шүүхийн шинжилгээний байгууллагын төвийн бүсийн албадын сургалт-зөвлөлгөөн болж өнгөрлөө.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн дэд дарга, цагдаагийн ахмад Д.Адилбаяр, Мөр судлалын мэргэшсэн шинжээч,цагдаагийн ахмад Г.Ганцэцэг, Автотехникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Гантулга, автотехникийн шинжээч, цагдаагийн д/а, Г.Цэндсүрэн нарын бүрэлдэхүүнтэй алба хаагчид 2014 оны 1 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн шүүх, прокурор, цагдаа, Шүүхийн шинжилгээний албаны бие бүрэлдэхүүнд “Автотехникийн шинжилгээний тухай ерөнхий ойлголт”, “Хэргийн газрын үзлэгээр анхаарах асуудал”, “Шинжээчээс асуух асуултын талаарх ойлголт”, Мөр судлалын лабораторийн тухай танилцуулга, “Хэргийн газрын үзлэгээр эд, мөр хураан авахад анхаарах асуудал” зэрэг сэдвээр сургалт, зөвлөлгөөн зохион байгуулан ажиллаа.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ