ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“Тусгаар тогтнолын төлөөх тэмцэл: үр дүн, ач холбогдол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
“Тусгаар тогтнолын төлөөх тэмцэл: үр дүн, ач холбогдол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

 

Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойг тохиолдуулан Архивын ерөнхий газар, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхим, Улаанбаатар их сургуулийн Монгол судлалын төв хамтран “Тусгаар тогтнолын төлөөх тэмцэл: үр дүн, ач холбогдол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2013.12.27-ны өдөр  амжилттай зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний бага хуралд 50 гаруй эрдэмтэн, судлаачид оролцсон бөгөөд Батлан хамгаалах яамны газрын дарга, докторант Д.Мөнхжаргал “Монголын тусгаар тогтнол: улс төрийн ба түүхийн залгамжлал”, МУИС-ын багш, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Урангоо “Тусгаар Монгол улсын нийгэм-эдийн засгийн хөгжил /1911-1921/”, Түүхийн хүрээлэнгийн ажилтан, доктор Б.Батсүрэн “1913 оны таван замын байлдааны асуудалд”, Түүхийн хүрээлэнгийн ажилтан доктор Н.Хишигт “Монголын өөртөө эзэрхэх засгийн уналт, сэргэлт: ээдрээтэй асуудлыг мөшгөхүй” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавив. Илтгэлтэй холбогдуулж эрдэмтэн, судлаачдын дунд асуулт, хариулт явагдаж мэтгэлцээн хэлбэрээр хэлэлцүүлэг өрнөсөн нь эрдэм шинжилгээний бага хурлыг улам сонирхолтой болгосон байна. Зарим эрдэмтэд эрдэм шинжилгээний бага хурлаар олон илтгэл хэлэлцүүлэхийн оронд цөөн илтгэл хэлэлцүүлж байгаа нь үзэл бодлоо илэрхийлхэд илүү тохиромжтой байна гэж үзлээ.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ