ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ЭЭЛЖИТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛОВ
ЭЭЛЖИТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛОВ

 

  ШШГЕГ-ын харьяа Насанд хүрээгүйчүүдийн Хорих 411 дүгээр анги 12 дугаар сарын 6-ны өдөр ээлжит “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгөө зохион байгууллаа.

Өдөрлөгт Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн н.Гантулга,  Кристина нобелийн сангийн Монгол дахь тэргүүн Г.Эгиймаа нарын зочид хүмүүжигч хүүхдүүдийн гэр бүлийнхэн оролцож нэгэн өдрийг хамтдаа сонирхолтой, үр дүнтэй, хайр дүүрэн өнгөрүүллээ.

Энэ үеэр ангийн дарга, хошууч З.Мөнх-Эрдэнэ зочид болон хүмүүжигчдийн гэр бүлийнхэнд ангийн үйл ажиллагаа болон хүүхдүүд хэрхэн засарч байгаа талаар мэдээлэл хийсэн бөгөөд тус ангитай хамтран ажилладаг “Шинэ амьдрал-ялагч“ ТББ-ын дэргэдэх “Амьдрал” хамтлаг болон хүмүүжигч хүүхдүүд  гэр бүл, найз нөхөддөө урлагийн тоглолт үзүүлж, хөгжөөнт тоглоом тоглуулсан юм.

Мөн Кристина нобелийн сангийн нарийн боовны сургалт төгссөн хүүхдүүд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүний дээжээр амталгаат үзэсгэлэн, уран зургийн дугуйлангийн хүүхдүүд зурсан зураг, цаасаар хийсэн бүтээлийн үзэсгэлэн гаргаж сонирхууллаа.

Түүнчлэн “Асрал төв“-ийн захирал хүүхдүүдийн тоглоомын өрөөнд 90 суваг бүхий кабелийн антен суурилуулж, шатар даам, сэтгэхүйн тоглоом зэргийг бэлэг болгон өгсөнд хүүхдүүд их талархалтай байлаа.

Өдөрлөгт нийт 19 хүмүүжигч хүүхдийн ар гэрээс 32 хүн оролцсон бөгөөд тэдгээрээс ангийн ажил байдал, ажилтан, албан хаагчын зан харилцааны талаар санал хүсэлт авахад тус ангийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж өдөрлөгийн арга хэмжээнд баярласнаа илэрхийлжээ.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ