Иргэдэд буцалтгүй тусламж олголоо

Нэмэгдсэн: 2013-12-12

Иргэдэд буцалтгүй тусламж олголоо

Дүүргийн Засаг даргад ар гэр эрүүл мэндийн шалтгааны улмаас буцалтгүй мөнгөн тусламж дэмжлэг хүссэн өргөдөл олон ирдэг. Аль ч шатны төрийн байгууллага иргэдийнхээ амьдрал ахуйг дэмжих, тэдний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааг явуулдаг. Тийм ч учраас дүүргийн Засаг дарга 2013 онд нийт 113 иргэнд ар гэр эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үзэж 22 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг Засаг даргын нөөц сангаас олгосон байна. Энэ сарын 6-ны өдөр Олон улсын хүний эрхийн өдрийг угтан дүүргийнхээ 27 иргэнд 7,9 сая төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламжийг олголоо.

 

Төрийн байгууллагуудын мэдээлэл