ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
АЖИЛ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ НЭГ САРЫН АЯН-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
АЖИЛ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ НЭГ САРЫН АЯН-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

ШШГЕГ-ын удирдлага, улсын ерөнхий гүйцэтгэгчийн өгсөн үүргийн дагуу Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/46 тоот тушаалаар 11дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд “Ажил эрчимжүүлэх нэг сарын аян”-ыг амжилттай зохион байгуулжээ. Тус аяны хүрээнд ахлах гүйцэтгэгч, дэслэгч Ч.Батбилэг, 5 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нартай хамтран баг ахалж Богд, Төгрөг, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Сант, Баян-Өндөр зэрэг сумдад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. Дээрх сумдад явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 4231,0 төгрөгийн 10 гүйцэтгэх баримт бичиг, нийт 77450,0 төгрөгийн 47 гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлэн, хааж дуусгавар болгожээ. Аян зохион байгуулсан хугацаанд гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 8,5 хувиар, мөнгөн дүнгийн бодит биелэлт 7,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ