ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь “Хууль зүйн салбарын нээлттэй бодлого”-ын хүрээнд аймгийн хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуран олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд дээрх үйл ажиллагааны хүрээнд 12 дугаар сарын 5-ны өдөр хууль, хяналтын байгууллагуудын дунд албан хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор эрэгтэй, эмэгтэй холимог гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд 8 баг оролцсоноос Хархорин сум дахь шийдвэр гүйцэтгэх албаны баг тамирчид түрүүлж алтан медаль, цомын эзэн болжээ. Уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон бөгөөд ирэх жилийн тэмцээнийг Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулахаар болсон байна.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ