ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
АРАБЫН БҮГД НАЙРАМДАХ ЕГИПЕТ УЛСЫН ДОТООД ЯВДЛЫН ЯАМНЫ ХАРЪЯА ЦАГДААГИЙН АКАДЕМИД МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧИД “МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГАА БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТАНД АМЖИЛТТАЙ ХАМРАГДААД ИРЛЭЭ
АРАБЫН БҮГД НАЙРАМДАХ ЕГИПЕТ УЛСЫН ДОТООД ЯВДЛЫН ЯАМНЫ ХАРЪЯА ЦАГДААГИЙН АКАДЕМИД МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧИД “МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГАА БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТАНД АМЖИЛТТАЙ ХАМРАГДААД ИРЛЭЭ

 

http://ncs.cd.gov.mn/images/25-1.jpgШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хууль сахиулахын их сургуулийн нийт 18 эмэгтэй алба хаагчид нарийн мэргэшлийн чиглэлээр Египетийн дотоод явдлын яамны харъяа Цагдаагийн Академид  4 долоо хоногийн олон улсын сургалтанд амжилттай хамрагдаад эх орондоо ирлээ.

 Уг сургалт нь мөрдөн байцаалтын явцад хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангах, хэргийн газарт үзлэг хийх арга технологийн шинэ хэлбэрүүд  зэрэг мэргэшлийн хэд хэдэн чиглэлээр дагнасан байв. 

 Египетийн талаас Монголчуудыг бусад орны суралцагчдаас мэдлэг, бие дааж ажиллах чадвараараа илүү байсан төдийгүй хүн нэг бүр тодорхой сэдвээр судалгаа хийж танилцуулсныг онцлон тэмдэглэж байсан.

Манай суралцагчдын төгсөлтийн арга хэмжээнд анх удаа Египетийн дотоод явдлын яамны сайд, Гадаад хэргийн дэд сайд, Цагдаагийн академийн ерөнхийлөгч, Египетийн сангийн төлөөлөгч, Египет улсад суугаа Монгол улсын элчин сайд нар оролцож төгсөлтийн үнэмлэх, тэмдгийг гардуулсан.

Мөн манай суралцагчдаас "Үлгэр жишээч офицер"-оор Удирдлагын сургуулийн багш, профессор, цагдаагийн дэд хурандаа О.Цэцэгмаа, “Онц суралцагч”-аар ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Уртнасан, Хууль сахиулахын их сургуулийн СБЗГ–ын сургалтын бодлого хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Т.Хишигтогтох, Гадаад харилцааны хэлтсийн Гадаад хэлний сургалтын багийн багш дэд профессор, цагдаагийн ахмад О.Нарантуяа, “Спортлог суралцагч”-аар  Ахлагчийн сургуулийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Т.Баясгалан нар шалгарч үнэмлэх, бэлэг дурсгалын зүйлээр тус тус шагнуулсан байна.

Египет Улсад суугаа манай улсын ЭСЯ-наас санаачлан Египетийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг  энэхүү  сургалтанд  2012 онд манай хил хамгаалах албаны отряд, заставын 25 офицер Египетийн талын тэтгэлгээр хамрагдаж мөн Египетийн талаас өндөр үнэлгээ авч байжээ.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ